Төрийн ордон сүлжээний доголдолтой байна

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Төрийн ордон сүлжээний доголдолтой байна

Төрийн ордны зарим хэсэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас хойш интернэтийн сүлжээгүй болоод байсан юм. Өнгөрсөн баасан гаригт Засгийн газрыг бүрдүүлэх хамгийн чухал асуудлыг УИХ-аар хэлэлцэж сайд нарыг томилж байхад Төрийн ордон гадаад ертөнцөөс бүрэн тасраад байсан юм. УИХ-ын тал үндсэндээ сүлжээгүй болоод дөрөв хонож байгаа юм.

Хэдийгээр гэмтлийг олохоор ажиллаж байгаа гэдэг ч бүтэн гурав илүү хоногт сүлжээг сэргээгээлгүй байж байгаад сүлжээ саяхан орлоо. Ингэж улс орны хамгийн гол чухал цэг болох Төрийн ордон 21 дүгээр зуун гараад арав гаруй жил болж байхад интернэтгүй хэд хоногийн нүүр үзэж одооноос сэргэж байна. 

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж