Бо Силайгийн эхнэрт 14 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Бо Силайгийн эхнэрт 14 жилийн ял оноожээ

БНХАУ-ын Коммунист намын экс-дарга Бо Силайгийн эхнэр Гу Кайлаа болон түүний туслах нарыг Английн бизнесмен Нейл Хейвудын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргийг шүүх хурал өндөрлөж, шүүх бүрэлдэхүүн түүнд 14 жилийн хорих ял оноосон байна. Хөбэй хотноо өнгөрөгч пүрэв гаригт эхэлсэн шүүх хурлын үеэр Гу Кайлаа хэргээ хүлээж, Нейл Хейвудын амийг хөнөөсөн болохоо хүлээжээ. Гэхдээ тэр гэр бүлийн найз Хейвуд хүүгийнх нь амь насанд заналхийлсэн тул арга буюу түүнийг хороосон гэж шүүх танхимд мэдүүлсэн байна. Түүнчлэн хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсч буйгаа илэрхийлээд, ямар ч ял оноосон биелүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Харин түүний туслах Жан Сьяожунд есөн жилийн хорих ял оноосон байна.

Тэрбээр Английн бизнесмен Нейл Хейвудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Чинцунь дахь “Nanshan Lijing Holiday” зочид буудалд дуудан авчирч, архи өгч согтоогоод, түүнийг  ус ууя гэхэд нь усанд нь хор хийн өгч амийг нь хөнөөсөн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж