Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн байр шатжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн байр шатжээ

Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн штабын хоёрдугаар байр шатсан талаар 24tsag.mn сайтад мэдээлжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр  “Гал гарсан нь үнэн, гэхдээ байр нь бүхэлдээ шатаагүй, ангийн штабын хоёрдугаар байранд гал гарсны улмаас нууцын зэрэглэлтэй материал, бичиг баримт, газрын зураг гэх мэт чухал зүйл нь шатсан. Уг хэрэгтэй холбогдуулан ХХЕГ-аас тус ангийн нууц хариуцсан ажилтан Б-г Улаанбаатарт дуудаж тайлбар авсан” гэжээ. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Буянтогтох “Штабын байрны хоёр өрөө шатсан. Байр бүхэлдээ шатаагүй. Цахилгааны богино холболтоос болж гал гарсан. Гадны ямар нэг нөлөө байхгүй” гэж мэдээлсэн байна.

                                                                                                                                          Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж