
Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын эсэрг тэд савтай ус шиджээ. Гэхдээ цагдаагийн байгууллагаас нэг ч хүнийг баривчлаагүй гэнэ.
Гуанжоу хотод болсон жагсаалын үеэр жагсагчид Японы консулын газрын ойролцоо цуглан, “Япон! Арлыг орхи” хэмээн хашхиралджээ. Харин Шанхайд жагсагчид “Японы эзэрхэг түрэмгийллийг устгая” гэсэн уриа, лоозон барин жагссан байна. Хонконгт ч мөн дээрхийн адил жагсаал болсон бөгөөд 200 гаруй хүн оролцсон гэнэ. Харин Ченду хотод жагсагчид Япон брэндийн хувцасны дэлгүүр рүү дайрчээ.
БНХАУ болон Япон улс нь Сенкаку арлыг тус тусын эзэмшилдээ авахаар маргаан үүсгээд байгаа юм. Тус арлыг БНХАУ эрт цагаас нутаг дэвсгэрийнх нь нэг хэсэг байсаар ирсэн гэж байгаа бол Япон улс 1890-ээд оноос тэр хавийн бүлэг эзгүй арлыг өөрийн эзэмшилдээ авсан хэмээн мэдэгдэж байгаа юм.