Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв хамтран “Зүүн Азийн Хүүхдийн Урлагийн X Их Наадам”-ыг наймдугаар сарын 22-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх хэвлэлийн бага хурлыг мэдээллийг өнөөдөр 11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд хийх гэж байна.

Наадамд 100 гаруй Монгол хүүхэд, багш нар болон 80 гаруй гадаад хүүхэд, багш нар оролцох бөгөөд наадмын зорилго нь Ази тивд соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах,  хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцол, хүндлэлийг бий болгох, энх тайвныг тогтооход хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж