Хэлэлцүүлэгт Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э. Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”-ын талаар Нийслэлийн Газрын албаны дарга М.Буяндэлгэр “Нийслэлийн газрын харилцаа, газар зохион байгуулалтын өнөөгийн байдал”-ын тухай НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээний санал”-aa хэлэх юм.
Нийслэлийн иргэний танхимын хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцоно. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 11-328579, 11-321163 дугаарын утас болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Угтах үйлчилгээнд бүртгүүлж болох ба биечлэн, утсаар холбогдож бүртгүүлсэн эхний 60 иргэнийг оролцуулах юм байна.