Засгийн газар анхны хуралдаанаа хийв

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар анхны хуралдаанаа хийв

Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаа өчигдөр 16.00 цагт хийлээ. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай голлон авч хэлэлцсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ 16 яам, 19 сайд, 28 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулна хэмээн тодотгосон байсан юм. Эл төсөл өнгөрсөн долоо хоногт батлагдаж, сайдууд мөн ажлаа хүлээн авсан тул Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг ямар зарчмаар ажиллах, сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд зарим ажил үүргийн хуваарилалт өөрчлөгдсөн тул хэрхэн зохицуулах гэх мэт гол төлөв дотоод асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж