Фейсбүүкийн хувьцааны үнэ навс уналаа

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Фейсбүүкийн хувьцааны үнэ навс уналаа

Фейсбүүк сайтын хувьцаа өнгөрсөн баасан худалдаанд гарснаасаа хойшхи хамгийн доод үнэ буюу 19 ам.доллар хүрч навс уналаа.

Хувьцааны үнэ огцом унах болох шалтгааны хувьцаа эзэмшигчид олноор хувьцаагаа зарж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна.

Тус сайт өнгөрсөн тавдугаар сард анх IPO гаргахад нэгж хувьцааны үнийг 38 ам.доллараар үнэлж байсан билээ. Ихээхэн ашиг олно хэмээн хувьцааны зах зээлд давалгаа үүсгэж байсан тус сайтын хувьцааны худалдан авалт сүүлийн үед эрс буурч, хувцаа эзэмшигчид хувьцаагаа борлуулах сонирхол ихтэй болоод буй юм.

Гэхдээ шинжээчид фейсбүүк сайт удаан хугацааны бизнесийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгчдэд хандсан олон шинэчлэлүүдийг хийснээр нэр хүндээ дахин өсгөж, хувьцаа эзэмшигчид мөнгөө өсгөх боломжтой хэмээн дүгнэсээр байна.

Н.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж