
Ялтан Б.Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн 91.2,12.15-аар буруутгагдан 25 жилийн хорих ял, Б.Мөнхтөр нь Эрүүгийн хуулийн 91.2.2-оор 17 жилийн хорих ялтай байсан гэнэ. Тэдний нэг нь 2010 онд Сонгинохайрхан дүүргийн нутагт 67 настай эмээг гэртээ ганцаараа байх үед нь олон удаа хутгалж, амь насыг нь хөнөөгөөд цогцсыг нь шатаасан гэмт хэрэг үйлджээ. Харин нөгөөх нь хүний амь насыг хэрцгийгээр хөнөөгөөд, грашид байсан автомашиныг нь хулгайлан хэргийн газраас зутгтах үедээ баригдсан байна. Оргосон хоригдлууд 21 настай бөгөөд гэрийн уулзалтаар хонож байх үедээ байшингийн дээвэр дамжин оргосон байна.
Д.ЖАРГАЛ