Facebook арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Facebook арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэнэ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй “Facebook” сайт хүчээ авсаар байгаа.
Олон улсад хамгийн түгээмэл ашиглагдах энэхүү сайтад сэтгэгдэл бичих нь
мөн хязгаартай байдаг.

Тус компанийн тусгай комиссын гаргасан
зөвлөмжид өгүүлснээр сайтын хэрэглэгч нь арьс өнгөөр ялгаварласан
утгатай сэтгэгдэл бичвэл эхний удаад сэтгэгдэл бичих эрхийг нь 24 цагаар
хааж, ямар нэг зураг, файл оруулах, тэр ч бүү хэл “like” дарж
болдоггүй.

2009 оны тавдугаар сард Канадын Оттава хотод амьдардаг
хэрэглэгч Жош (ник нэр) африк гаралтай нэгэн залуугийн зурагны дор арьс
өнгөөр ялгаварласан утга бүхий сэтгэгдэл бичсэн байна. Гэвч
доромжлуулсан залуу шүүхэд гомдол гаргаснаар энэ хэрэг Хойд Америк даяар
шуугиан тарьжээ. Канадын хуулийн дагуу Жошт хорих ял оногдуулах ёстой
байсан ч 75 мянган ам.доллараар торгоод өнгөрсөн аж.

Мөн оны
есдүгээр сард Киргизстаны хэрэглэгч Өмнөд Африкийн хэрэглэгчийн хуудсанд
дээрх утгыг илэрхийлсэн сэтгэгдлийг англи хэлээр бичсэн байсан нь
Калифорнид төвтэй “Facebook” компанийн удирдлагуудыг багагүй
сандаргажээ.

Ямартай ч та нийгмийн сүлжээний сайтын хэрэглэгч бол
тухайн сайтад хэн нэгнийг доромжлох, ялгаварлан гадуурхсан тохиолдолд
хуулийн хариуцлага хүлээх нь зайлшгүй юм.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж