ИЗНН-ынхан С.Оюунд итгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

ИЗНН-ынхан С.Оюунд итгэл үзүүллээ

ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өчигдөр болж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаа тодруулжээ. Хурлаас намын дарга С.Оюун, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт, Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Ц.Ширэндэв нарыг сайдад нэр дэвшүүлнээс ИЗНН-ын дарга С.Оюунд Улс төрийн зөвлөлийн хурлын гишүүдийн 75 хувь нь итгэл үзүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар сонгохоор болсон байна. Э.Зоригт 20, Ц.Ширэндэв 5 хувийн санал авсан гэв.

Ийн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллах Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын нэр тодорхой боллоо. Одоо МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл оногдсон яамдынхаа сайд нарыг тодруулчихвал Засгийн газар элэг бүтэн болж, их ажилдаа ороход бэлэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж