Италийн архитектор Карло
Сантаброжиогийн загвараар бүтээгдсэн энэхүү шилэн байшингийн хана, тааз,
шал, шат, хаалга гээд голлох бүх зүйл шилээр бүтээгдсэн юм.
Таны
унтах, босох, цайгаа уух, зурагт үзэх гээд бүх зүйлс гаднаасаа
харагдана. Гэхдээ зохион бүтээгчийн ярьснаар толин байшин болгох
боломжтой. Өөрөөр хэлбэл та толины цаанаас орчныг бүрэн ажиглах ба
гаднаас доторх зүйлс харагдахгүй.
Гэхдээ
Карло Сантаброжио толин байшинг хараахан туршиж үзээгүй байна. Тэрбээр
“Уг байшин нь маш зузаан шилээр бүтээгдсэн. Зардлын хувьд арай өндөр ч
гэлээ нэг хэвийн байдлаа эвдэх хүсэлтэй хүмүүсийн хувьд яг тохирсон”
гэжээ.
Түүний
ярьснаар силикон цавуу болон ган боолтоор хамгийн нимгэндээ долоон мм
зузаантай шилийг холбож байгаа аж. Энгийн загвартай байшингийн метр
талбай нь 4000 фунт стерлингийн (8.65 сая төгрөг) үнэтэй. Унтлагын
гурван өрөөтэй гэж тооцоолбол 400 мянган фунт стерлингээр (865 сая
төгрөг) нэвт харагдах байшинтай болж болох юм.

Т.МӨНХТҮВШИН