Ангела Меркель юунаас айдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Ангела Меркель юунаас айдаг вэ?

Германы канцлер Ангела Меркель дуу цахилгаантай борооны үеэр гадаа байхаас айдаг ба Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Винсенте дель Боскетэй хамт оройн зоогт орохыг мөрөөддөг гэнэ. Энэ бүгдийнхээ тухай тэрээр Германы алдартнуудын тавьсан асуултаас бүрэлдсэн ярилцлагад хариулахдаа ярьжээ.  “Би үдэшлэг зохион байгуулаад байдаггүй. Гэхдээ оройн зоогт Висенте дель Боскег дуртайяа урих болно” гэж теннисчин Борис Беккерийн асуултад Меркель хариулжээ. Алдартнууд канцлерийн айдасын талаар сонирхоход Германы “төмөр хатагтай” “Аянга цахилгаантай үеэр хорогдох газаргүй үлдэхээс” хамгийн их айдаг гэсэн байв.

Германы хөлбөмбөгийн шигшээгийн ахлагч Филипп Лам “өөрийн ард түмнийхээ төлөө Меркель ямар хувийн золиос гаргаж чадах” талаар асуухад. “Тэгвэл дэлгүүр хоршоогоор нууцаар хэсдэгээ зогсоох шаардлага гарах нь дээ” гэж канцлер хошин маягийн хариулт өгөв.

Баруун Германаас ирүүлсэн биеийн тамирын бэлтгэлийн хувцсаа өсвөр насандаа муухай болгосон хэргээ канцлер “хамгийн том сахилгагүйтэл” гэж үздэг ажээ. Меркель шинэ хувцастайгаа модны давирхайтай нүхээр шурган түүнийг муухай болгосон гэнэ. Мөн спортын карьераас яагаад татгалзав гэсэн асуултад тэр “үүний тулд хангалттай чадвар байгаагүй” хэмээн хариулжээ.

Спорт, телевиз бусад салбарын 35 алдартнуудын асуултад хариулсан Меркелийн ярилцлагыг Sueddeutsche Zeitung сонины хавсралтаар нийтэлсэн байлаа. Германы “төмөр хатагтай” нэрийг зөөллөсөн Меркелийн оролдлогуудын анхных нь энэ биш. Долдугаар сарын сүүлчээр Байрейтын хөгжмийн наадам дээр тэрээр цээжин хэсгээ нүцгэлсэн даашинзтайгаар гарч ирэн олныг алмайруулсан юм. Тодруулбал,  Рихард Вагнерийн хөгжмөөс тоглодог Байрейтын хөгжмийн наадмын улаан хивснээ 58 настай улстөрч шал хүрсэн урттай, гүн цэнхэр өнгийн даашинзтайгаар гарч ирсэн юм. Канцлерийг цугларсан олон шагшин хүлээн авч байлаа. Харин хэсэг хугацааны дараа канцлер энэ даашинзтайгаа 2008 оны наадамд ирсэн нь тогтоогджээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж