Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 17-нд Зүүнхараагийн хорих ангиас 25, 17 жилийн ял эдэлж буй хоёр ялтан оргосон хэмээн эх сурвалж мэдээллээ. Ялтнууд хоёулаа 21 настай юм байна. Тэднийг Богд ууланд байж болзошгүй хэмээн цагдаагийн алба хаагчид самналт хийж байгаа аж. Самналтад ШШГЕГ-ын 10 гаруй ажилтнууд, нутгийн болон СБД-ийн цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын газрын ажилтнууд, ЦЕГ-ын тусгайгийн албан хаагчид зэрэг нийт 100 гаруй ажилтнууд оролцож байгаа аж.
Б.Золбоо
Эх сурвалж: WWW.24TSAG.MN