“Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Бор чоно”, “Сая долларын олз” зэрэг инээдмийн уран сайхны киног дэлгэцнээ гаргасан “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид ээлжит сюрпризээ дэлгэх нь.
Тэд хайрын түүхээр өрнөх сонирхолтой адал явдал бүхий “Дурлалын сум” киногоо маргаашнаас эхлэн кино тетаруудад гаргаж эхлэх ба албан ёсны нээлтээ энэ сарын 25-нд “Тэнгис” кино театр хийхээр зэхжээ.
Энэхүү киноны гол дүрд Гавьяат жүжигчин Б.Туяа, Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, жүжигчин С.Өлзийхүү болон “Шилдэг өнгө” продакшны жүжигчдээс гадна СУИС-ийг дөнгөж төгссөн залуу жүжигчид тоглосон юм байна.
А.ЗУЛ