
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын төлөөлөгчид сэдэвчилсэн уулзалт зохион байгуулж, статистикийн аргачлал, арга зүйн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж санал боловсруулан, НҮБ-ын Статистикийн комиссын чуулганаар хэлэлцүүлдэг болсон байна.
Улаанбаатар хотын группын үндсэн зорилго нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй Үндэсний тооцооны системийн хүрээнд уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэт бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгмийн бусад салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд онол, арга зүйн тэргүүний арга туршлагыг нэгтгэж, арга зүй, практик зөвлөмжийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд, туршлагатай зөвлөхүүдийг татан оролцуулж, үйл ажиллагааг нь нэгтгэхэд чиглэжээ.