Үзэсгэлэнг зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар орон сууцны үнэ өмнөх жилийнхээс байршлаасаа хамаараад 40 хүртэл хувиар өсчээ. Тодруулж хэлбэл, хотын төвд байршилтай орон сууцны үнэ 40 хүртэл хувиар өссөн байгаа бол нийслэлээс алс байршилтай бол 20 хувийн өсөлттэй аж. Орон сууцны үнийг бууруулахын тулд нийлүүлэлтийг ихэсгэх шаардлагатай, эрэлт их байгаагаас болж үнэ буурахгүй улам өсч байна. Нөгөө талаас хотын төвд газар авсан компаниудын хувьд газрынхаа үнэд асар их мөнгө төлдөг байдлаас болж орон сууцны үнэд нөлөөлж байна гэлээ.
“Шинэ орон сууц-2012” үзэсгэлэнг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын мэдээлэл судалгаа, сурталчилгааны Координат инфо төвүүд хамтран зохион байгуулж байна.