”48 цаг” кино наадам есдүгээр сард болно

Хуучирсан мэдээ: 2012.08.19-нд нийтлэгдсэн

”48 цаг” кино наадам есдүгээр сард болно

”48 цаг” кино наадам есдүгээр сард болно

"48 цаг” богино хэмжээний кино наадам Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх юм. Тус наадмын бүртгэл хэдийнээ хэлэснэ бөгөөд ирэх есдүгээр сарын 13-ны 18.00 цаг хүртэл үргэлжлэх ба 14-нд багууд сугалаагаа сугалан 16-нд бүтээлээ шалгаруулалтад сойх юм байна. Шилдэг бүтээлүүдийг тухайн үед нь зарлан кино театрын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болгох нь ээ.
Уламжлал ёсоор тэргүүн байр эзэлсэн бүтээл нь энэ оны “48 цаг” богино шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм. Тус наадмыг уламжлал ёсоор “Rise pictures” студийн захирал, найруулагч Н.Цогтбаяр “Глоб арт” төв, “NTV” телевиз, “Mongol films group”, “Жүр үр” төвтэй хамтран зохион байгуулах юм байна.
48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээж, дэлxийн 2500 гаруй баг, 135 мянга гаруй уран бүтээлчтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжийг энэхүү кино наадам олгож байгаа юм. Энэхүү кино наадам нь киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирхдог, кино хийх хүсэлтэй хүн бүрт нээлттэй учир “мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн тэдэнд алтан боломж олгодог. Түүнчлэн хүмүүст кино бүтээх амтыг мэдрүүлж, мэргэжлийн уран бүтээлчидтэй танилцаж, хамтран бүтээл туурвих ирээдүйн замыг нээдэг юм. Аливаа уран бүтээл гэдэг бол хамгийн түрүүнд сэтгэлгээний эрх чөлөө байдаг.  Энэхүү наадмын оролцогчид Монголын талаар гадаад улс орнуудад богино хэмжээний киногоор ойлголт өгч, гадаадуудад монголыг таниулах боломжийг өгдөг. Шилдэг бүтээлийн эзэд 5000 ам.долларын мөнгөн шагнал, 6000 ам.долларын мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнуулахаас гадна Каннын олон улсын кино наадамд “Cannes International Film Festival” оролцох эрхтэй болно. Мөн киногоо дэлхийн зах зээл дээр зарах эрх, боломжийг олж авдаг юм.

Энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдах аж. Уламжлал ёсоор заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтад оруулна. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзан гарах аваас тус наадмын зохион байгуулагчид хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах юм. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, зохион байгуулагчдын зүгээс театрт илүү цаг авах боломжтой болбол хүлээлгийн жагсаалтад байгаа багуудаас нэмж оруулах гэнэ. Кино наадмын бүртгэлийн төлбөрийн хувьд ирэх есдүгээр сарын 16-наас өмнө 150 мянган төгрөг ба 16-наас хойш бол барьцааны 50 мянган төгрөг нэмэгдэх юм байна. Уг наадмын талаарх мэдээллийг http://48hourfilm.com/mn/mongolia/ цахим хуудсаар зочлон үзэх боломжтой.

Сонирхуулахад, энэхүү кино наадмаас 2011 оны ялагчаар АНУ-ын Хавай хотноо болох “48 цаг” олон улсын кино наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцон “Монголын шилдэг кино” гэсэн цомыг гардаж авах эрхийг “I city” багийнхан “Зүүд” киногоороо хүртэж байсан юм.

Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж