Замын түгжрэлийг бууруулах асуудлаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.08.19-нд нийтлэгдсэн

Замын түгжрэлийг бууруулах асуудлаар зөвлөлдөнө

Нийслэлийн иргэний танхимд маргааш авто замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулж түгжрэлээс гарах тухай хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт” сэдвээр, НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээний санал” сэдвээр тус бүр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Дээрх арга хэмжээнд иргэдээс гадна

НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцох юм байна.

Жил ирэх тусам импортоор орж ирэх авто машины тоо эрс өссөнөөс Улаанбаатар хотын хэмжээнд замын түгжрэл ихээр гарах болсон юм. Уг нь өнгөрсөн жилийн намраас эхлээд замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын захиргааныхнаас эхлээд өглөөний 08.00 цагаас ажил эхлэхээр зохицуулалт хийсэн ч үр дүнгээ өгөөгүй юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж