“Мосфильм” кино студид “Кавказад болсон явдал-2” киноны зураг авалт эхэлжээ. Алдарт Гайдайн зохиолоор бүтээж буй тус киноны гол дүр Балбест Николай Добрынин, Хашир эрд Сергей Степанченко, Аймхай эрд Семен Стругачев нар тоглож байгаа гэнэ.
1967 онд Леонид Гайдай “Шурикийн шинэ адал явдал буюу Кавказад болсон явдал” киног бүтээсэн ч өнөөг үзэгчдийн дурладаг бүтээлийн нэг хэвээр багйаа төдийгүй киноны гол баатруудын хэлдэг “Амьдарна гэдэг сайхан. Гэхдээ сайхан амьдарна гэдэг бүүр сайхан”, “Шувуу л хайран байна”, “Склифосовский товчхон” гэх мэт үгс нь өнөөдрийн Орост өргөн ашиглагддаг гэнэ шүү.
Хэдийгээр шинээр хийж буй кино ч хуучин киноноос нь муугүй байлгахыг уран бүтээлчид нь зорьж байгаа аж.
Кино хамгийн хурдтай, эрчтэйгээр дуусвал шинэ он гэхэд үзэгчдийн хүртээл болох аж. Хэрвээ чадахгүй бол эмэгтэйчүүдийн баяраар заавал үзэгчдэд бэлэг болгон барих болно хэмээн кино багийнхан амлаж байгаа гэнэ.