БНСУ-ын баг ээлжит ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.19-нд нийтлэгдсэн

БНСУ-ын баг ээлжит ялалтаа байгууллаа

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө Спортын төв ордон, Буянт-Ухаа спорт цогцолборт тус тус үргэлжилж байна.

12.00 цагт Спортын төв ордонд “B” гурппт БНСУ, Сингапурын багуудын тоглолт болж, 110:32-оор БНСУ-ын сагсчдын ялалтаар өндөрлөлөө.

БНСУ-ын баг ийнхүү өнөөдөр гурав дахь ялалтаа авлаа. БНСУ-ын багийн дасгалжуулагчаар  Kim Young Rae ажиллаж байгаа ба тус багт 17, 18 настай нийт 15 тамирчин тоглож байна.

Сонирхуулахад, БНСУ-ын багийн хамгийн өндөр тамирчин нь 206 см өндөртэй Lee Jonghyun бол хамгийн намхан тамирчин нь 187 см өндөртэй Choi Seongmo, Cheon Gibeom  нар юм.

А.БАРСБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж