Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр үдээс хойш төрийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургуулийн захирлуудтай яамандаа уулзахаар болжээ. Арав гаруйхан хоногийн дараа 2012-2013 оны хичээлийн шинэ жил эхлэх тул бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг даалгавар өгөхөөр болсон тухай тус яамны хэвлэлийн албанаас дамжууллаа.
Г.ДАРЬ