Филиппиний сайд ор сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.19-нд нийтлэгдсэн

Филиппиний сайд ор сураггүй болжээ

Филиппиний Масбате мужид Дотоод Хэргийн сайдын сууж явсан  “Cессна-172” онгоц далайд осолдсон байна.

Энэхүү ослын улмаас Дотоод хэргийн сайд Жессе Робредо болон Филиппин болон Непал хоёр нисгэгч ор сураггүй болсон байна.

Харин Дотоод хэргийн сайдын зөвлөхийг нутгийн нэг загасчин олж, аварчээ. Мөн сайдыг  хамгаалагч цагдаа онгоц ус руу осолдохоос өмнө далай руу үсэрч, аврагдан эмнэлэгт хүргэгдсэн байна.

Уг онгоц Масбате мужид ослын буулт хийх гэж байгаад далай руу унаж осолдсон аж. “Cессна-172” онгоц нь Филиппиний төв хэсгийн Себу хотоос Дотоод хэргийн сайд Жессе Робредогийн төрсөн хот Хойд Камаринес мужийн  Нага  хот руу  аялж явсан байна.

Албаныхны мэдээлсэнээр тус онгоцны хөдөлгүүрт нь асуудал үүссэн учраас Масбате мужид ослын буулт хийх зөвшөөрөл хүсчээ.

Харин онгоц буулт хийхээр төлөвлөсөн газартаа хүрч амжилгүй киломерт орчим газарт далайд осолдсон байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж