Хятадын гоо бүсгүй “Дэлхийн мисс” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.19-нд нийтлэгдсэн

Хятадын гоо бүсгүй “Дэлхийн мисс” боллоо

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод өнгөрсөн долдугаар сарын 19-нд эхэлсэн юм. Дэлхийн 116 мисс өрсөлдсөн тус наадмын сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр ӨМӨЗО-ны “Dongsheng Fitness” төв цэнгэлдэхэд болж, 62 дахь удаагийн “Miss World 2012” тэмцээний ялагчаар Хятадын мисс Yu Wenxia тодрон дэлхийн миссийн титмийн эзэн боллоо.

Удаах байруудад Английн мисс Sophie Moulds, Австралийн мисс Jessica Kahawaty нар шалгарсан бол шилдэг долоод Энэтхэг, Өмнөд Судан, Бразил, Ямайка улсын миссүүд шалгарсан байна.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа дэлхийн 116 мисстэй өрсөлдөн “Miss World Beach Fashion 2012” тэмцээний шилдэг 40-д, “Miss World Talent 2012”-ын шилдэг 16-д, “Miss World Top Model 2012”-ын шилдэг 46-д тус тус багтсан амжилтыг үзүүлсэн юм.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж