Сирийн баг хоёр дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.19-нд нийтлэгдсэн

Сирийн баг хоёр дахь хожлоо авлаа

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын баг зохион байгуулагч орны хувьд давуу эрхтэйгээр оролцож байгаа бөгөөд 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа билээ.

Өнөөдөр тэд Буянт-Ухаа спорт цогцолборт 20.00 цагт гурав дахь тоглолтоо Индонезийн багтай  хийнэ.

Эхний хоёр өдрийн байдлаар Филиппин, Ливан,  Хятад, Иран, Тайванийн багууд хоёр дахь хожлоо аваад байна.

Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт 10.00 цагт “A” гуппт Хонг-Конг, Энэтхэгийн багуудын тоглолт болж 68:77-гоор Энэтхэгийн баг эхний хожлоо авлаа. Одоо тус цогцолборт “A” гурппт Хятад, Ливаны багууд өрсөлдөж байна.

Харин Спортын төв ордонд 10.00 цагт “B” гурппт Япон, Сирийн багийн тоглолт болж 71:73-аар Сирийн сагсчид хоёр дахь хожлоо авлаа. Спортын төв ордонд яг одоо “B” гурппт: БНСУ, Сингапурын багууд тоглож байна.

19-нд буюу өнөөдөр болох тоглолтын хуваарь:

Буянт-Ухаа спорт цогцолборт

10.00 цагт “A” гуппт: Хонг-Конг, Энэтхэг
12.00 цагт “A” гурппт: Хятад, Ливан
14.00 цагт “С” группт Тайвань, Бахрейн
16.00 цагт “D” группт: Иран, Филиппин
18.00 цагт “D” группт: Казакстан, Саудын Араб
20.00 цагт “C” гурппт: Индонез, Монгол

Спортын төв ордонд

10.00 цагт “B” гурппт: Япон, Сири
12.00 цагт “B” гурппт: БНСУ, Сингапурын багууд тус тус тоглоно.

А.БАРСБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж