
Өчигдөр орой Дагестаны Хойд Кавказын нэгэн лалын сүмд багтай хоёр этгээд халдлага үйлдсэн байна. Үүний улмаас найман хүн шархтсан бөгөөд тэдний ихэнх нь хүзүү болон гэдсэндээ буудуулжээ.
Тус сүмд ойролцоогоор 70 мөргөлч байсан аж. Харин уг халдлагаас цагийн дараа өөр нэг лалын сүмд ижил халдлага гарч олон хүн гэмтэж шархатсан байна.
Уг халдлагууд нь ОХУ-ын лалын шашинтнууд Лалын ариун Рамадан сарын төгсгөлийн ёслолд бэлтгэж байх үеэр болжээ. Одоогоор уг сүмүүдэд шинжээчид ажиллаж байгаа юм байна.
Дагестаны ард иргэдийн ихэнх нь Лалын шашинтай бөгөөд олон үндэстэн ястны өлгий ОХУ-ын бас нэгэн бүрэлдэхүүн Чечень улстай хиллэдэг аж. Сүүлийн үед Дагестаны Хойд Кавказад Чечений зэвсэгт бүлэглэлүүд халдлага үйлдэх нь ихэссэн байна.