Үүний улмаас гурван хүн нас барж, олон байшин барилга эвдэрч, нуржээ. Сулавеси мужийн уулархаг хоёр тосгонуудад хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд айж сандарсан хүмүүс 15 минутын турш гудамж талбайд гарч зогссон байна.
Уг газар хөдлөлтийн чичирхийлэл тус мужийн нийслэл Палу хотод хүртэл мэдрэгджээ. АНУ-ын газарзүйн төвөөс мэдээлснээр газар хөдлөлт Палу хотоос ойролцоогоор 56 километрийн зайд, 20 километрийн гүнд, өглөөний 5:40 минутын үед болсон байна.
Энэхүү газар хөдлөлтийн хүчийг АНУ-ын газар зүйн төвөөс 6.6 магнитуд гэж мэдэгдсэн бол Индонезийн геофизикийн газраас 6.2 магнитуд гэж мэдэгджээ. Индонез улс нь Номхон далайн эргийн газар хөдлөлтийн “галын шугам”-д оршдог бөгөөд газар хөдлөлт их болдог байна.