Нидерландын Drachten хотын тєвд ”урсах” авто машины усан зам 23 фото

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Нидерландын Drachten хотын тєвд ”урсах” авто машины усан зам 23 фото

Голландын Henk
Hofstra гэгч уран бvтээлч Нидерландын Drachten хотод маш сонирхолтой
нэгэн бvтээлээ туурвижээ. Олон нийтийн зам талбай дээр цэнхэр єнгийн
будаг ашиглан хийгдсэн энэ гайхалтай, євєрмєц шийдэлтэй уран бvтээл бол
авто машины замыг хотын дундуур урсаж байгаа гол болгон хувиргасан явдал
байсан байна. Тэрбээр 1000 метр буюу 1 км замыг хєх єнгийн будгаар
будаж, тvvн дээрээ 8 метр єндєртэй vсгээр "Water is Life" хэмээн
цагаанаар бичжээ. Энэхvv "усан" замын дагууд живж буй машин гэх мэт
багахан чимэглэл байсан нь дээрх бvтээлийг бvр ч сонирхолтой болгосон
байна. Нэг талаар байгаль дэлхий, цэвэр усаа хайрлахыг уриалсан энэ
бvтээлийг хийхэд 75.000 еврогоор vнэлэгдэх 4.000 литр будаг орсон гэнэ.
Энэ мєнгєний хагасыг хотын сангаас гаргасан гэдэг нь тус улс уран
бvтээлчид, шинийг сэтгэгчдийг хэр их дэмжиж ажилладгийг ч давхар харуулж
байгаа юм. Hofstra-гийн нэг хvсэл нь тэрбээр энэ замаа Google Earth
программ дээр харагдахуйц байлгахыг хvссэн юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж