Өсвөрийн теннисчдийн сонгон шалгаруулалт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Өсвөрийн теннисчдийн сонгон шалгаруулалт болжээ

Японы Осака хотноо энэ сарын 28-31-ны хооронд 12 хүртэлх насны өсвөр үеийн ширээний теннисний Зүүн Азийн XXI дэх удаагийн тэмцээн болох гэж байна.

Тус тэмцээнд 2012 өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон бусад сонгон шалгаруулалтын тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй тав, эмэгтэй таван теннисчид оролцох юм байна. Монголын багийн ахлагчаар Монголын ширээний теннисний холбооны тэргүүлэгч гишүүн Д.Батжаргал, Говь-Сүмбэр аймгийн багш Д.Ганбаатар нар оролцоно.

Зүүн Азийн наадамд Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Тайвань, Макао, Монгол зэрэг орны өсвөрийн шилдэг теннисчид өрсөлдөх аж. Энэхүү тэмцээнээс өдгөө дэлхийд ноёлж буй Хятад, БНСУ, Тайвань орны шилдэг теннисчид төрөн гарсан аж. Манай улсын хувьд 1996 оноос энэхүү тэмцээнд оролцож ирсэн.

Зүүн Азийн өсвөрийн тэмцээнд оролцох тамирчдыг танилцуулья.

Хөвгүүд:

  1. Ч.Эрдэнэбаяр
  2. А.Лхагвадорж
  3. Н.Цэнд-Очир
  4. Э.Билгүүн
  5. Н.Тэмүүлэн

Охид: 

  1. Г.Марал-Эрдэнэ
  2. М.Ундрам
  3. Э.Цэцэг
  4. Д.Хонгорзул
  5. А.Оюунболд

Манай өсвөрийн теннисчдийн амжилт сүүлийн жилүүдэд эрс өсч байгаа билээ. Үүний нэг илрэл нь ОХУ-ын Якустк хотноо долдугаар сарын 4-15-нд болсон “Азийн хүүхдүүд” олон улсын V спортын наадамд улсын аварга М.Дэлгэрмаа, О.Хүслэн, Г.Индраа нар оролцож ганцаарчилсан, хосын, холимог хосын төрлөөс гурван алт, гурван хүрэл медаль хүртсэн билээ.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж