Шинэ Засгийн газрын анхны зочин ирэх гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Шинэ Засгийн газрын анхны зочин ирэх гэж байна

Шинэ хамтарсан Засгийн газрын анхны дээд хэмжээний гадаад зочноор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо ирэх гэж байна. Түүний айлчлал энэ сарын 22-ноос эхэлнэ. Тэрбээр Монгол Улсын шинэ Засгийн газрын урилгаар ирж байгаа анхны зочин юм. Мөн Дай Бингуо нь энэ онд БНХАУ-ын талаас Монголд айлчилж байгаа хамгийн өндөр албан тушаалтан юм.

Дай Бингуо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхана. Айлчлалынхаа үеэр тэрбээр Монгол Улсын Шадар сайд болонГадаад харилцааны сайд Л.Болд  нартай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бингуогийн айлчлал нь хоёр орны хоорондын өндөр төвшний айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудын шийдлийг урагшлуулах, олон улс болон бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцон стратегийн түншлэлийн харилцааны агуулгаа баяжуулах, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаагаа илэрхийлжээ.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж