
Тамга гардуулах ёслолын үеэр Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрын мөрдөх зарчимыг Ерөнхий сайд уншиж танилцуулан сайд Л.Болдоор гарын үсэг зуруулан гардуулав. Тамга гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Б.Болор, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Э.Дөлгөөн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Гадаад харилцааны яамны ахлах албан тушаалтнууд оролцлоо.
Засгийн газрын бусад гишүүд ээлж дараагаар тамгаа хүлээн авч байна.
Д.ОЮУН