Филиппин, Ливан, Хятадын баг хоёр дахь хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Филиппин, Ливан, Хятадын баг хоёр дахь хожлоо авлаа

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа билээ. Монголын баг зохион байгуулагч орны хувьд давуу эрхтэйгээр оролцож байгаа бөгөөд 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа ба өнөөдөр тэд хоёр дахь тоглолтоо хийж байгаа юм.

Өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт 10.00 цагт “С” группт Индонези, Бахрейн багууд тоглон 72:67-гоор Инденезын баг анхня ялалтаа авсан бол 12.00 цагт “D” группт Казакстан, Филиппин багууд өрсөлдөн 69:83 Филиппин баг хоёр дахь хожлоо авлаа.  Мөн 14.00 цагт “B” группт Япон, Сингапурын багтай тоглон 110:53 Японы сагсчид анхны хожлоо авлаа..

Түүнчлэн, өнөөдөр Спортын төв ордонд  10.00 цагт “А” группт Хонг-Конг, Ливаны баг тамирчид ширүүхэн тулаан болсон бөгөөд 70:113-аар өчигдөр Энэтхэгийн сагсчдыг дөрвөн онооны зөрүүгээр хожсон Ливаны баг хоёр дахь хожлоо авсан юм. Харин 12.00 цагт “A” гурппт Энэтхэг, Хятадыг багын тоглолт болж 54:119-өөр өчигдөр Хонг-Конгын багийг онооны илт зөрүүгээр буулгаж авсан Хятадын сагсчид хоёр дахь хожлоо өвөртөллөөы.

Одоо Буянт-Ухаа  спорт цогцолборт 16.00 цагт “B” гурпптт Сири, БНСУ, 18.00 цагт  “D” группт: Саудын Араб, Иран,  20.00 цагт “C” гурппт: Монгол, Тайваний багийн тоглолт болно.

Өчигдөр манай улсын баг эхний тоглолтоо Бахрейны эсрэг хийсэн боловч 74:95-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж