Африк дахь асар их нөөц бүхий Barrick Gold-ын алтны уурхайг дэлхийн томоохон улсууд эзэмшилдээ авахаар үнийн санал тавих нь элбэг аж. Гэсэн хэдий ч Barrick Gold-ын албаны хүмүүсийн мэдээлснээр Хятад улсын дээрх саналын талаар талууд эцсийн шийдвэрт хүрээгүй байгаа аж.
Харин China National Gold-ын албаны хүмүүсийн мэдээлснээр ABG-ын үйлдвэрлэл сүүлийн үед ихээхэн буурсан гэнэ. Өнгөрсөн жил тус компани 688.000 унци алт үйлдвэрлэж үйлдвэрлэлтээрээ өмнөх оноос буурсан байна. 2010 онд 701.000-716,000 унци алтыг үйлдвэрлэж байжээ. Сүүлийн үед мөн үйлдвэрлэл нь буураад байгаа юм байна. ABG-ын албаны хүмүүсийн мэдээлснээр энэ оны үйлдвэрлэлийг 2010 онтой харьцуулахад 20 хувиар буурчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар ABG-ын дээрх байдал нь Хятадын Засгийн газраас алтны уурхайг худалдан авах санал гаргахад ихээр нөлөөлсөн аж.