Робби Уильямсийн эхнэр удахгүй амаржина

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Робби Уильямсийн эхнэр удахгүй амаржина

Их Британийн нэрт дуучин, жүжигчин Робби Уильямсийн жирэмсэн эхнэр Айда Филд нөхрийнхөө нэгэн шинэ клипний зураг авалтыг сонирхохоор Лондонд иржээ. Тэрбээр Америкаас Лос-Анжелесийн нислэгээр нөхөртөө гэнэтийн бэлэг барихаар ийнхүү Лондонд ирээд байгаа аж. Өдгөө 33 настай Айда Филд Америкийн телевизийн од бөгөөд түүний эцэг нь Турк, ээж нь Америк хүн гэнэ. Энгийн хар майк, өмд өмссөн Айда Лондоны “Spitalfields Market”-д болж байгаа нөхөр Роббигийн нэгэн шинэ дууны клипний зураг авалтыг их л сонирхон харж суужээ. Эмч нар түүнд удахгүй хорвоод мэндлэх үр нь охин хүүхэд хэмээн хэлсэн гэнэ. Дэлхийн хөгжмийн ертөнц болоод кино урлагт өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн Робби эхнэр хүүхдээ “миний хайртай охид” хэмээн өхөөрддөг аж.

Хосууд 2010 онд хуримаа хийсэн бөгөөд удахгүй төрөх охиноо тэд Лондоны  нэгэн хувийн эмнэлэгт төрүүлэхээр шийдээд байгаа гэнэ. Робби Уильямс “Daily Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Бид Америкт амьдарч байгаа ч хүүхдээ Лондонд төрүүлэхээр эртнээс төлөвлөсөн. Бидний хувьд энэ бол хамгийн чухал шийдвэр” гэжээ. Учир нь тэрбээр “манай гэр бүлийн хувьд орчин болоод цаг агаарын хувьд Америкт амьдрах үнэхээр сайхан байна. Гэсэн хэдий ч зүрх сэтгэл минь үргэлж өөрийн төрж өссөн төрөлх Английг санагалзаж байдаг” хэмээн ярьжээ.

Энэ удаагийн шинэ клипний зураг авалт дээрээ Робби машины дээрээс унаж, дэгжин ягаан хүрэмтэй Лондоны нэгэн гудамжинд бүжиглэх гэнэ.  Робби 2009 онд Англид амьдрахаар Кемптонд найман сая еврогийн үнэтэй байшин худалдаж авсан ч тэндээ ердөө наймхан сар л болсон гэнэ. Учир нь тэнд цаг агаар нь маш хүйтэн байсан учраас эргээд Калифорнид иржээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж