Үлдсэн таван сайдыг даваа гаригт шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Үлдсэн таван сайдыг даваа гаригт шийднэ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхим хараахан бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдоогүй байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ногдсон дөрвөн сайдын суудлаа хоёр намдаа яаж хуваахаас болоод гацаанд орсон, ИЗНН Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар С.Оюун, С.Дэмбэрэл нарын хэнийг сонгохоо шийдэж чадалгүй өмнөх долоо хоногийг өнгөрөөсөн юм.

Дээрх нам, эвслүүд амралтын өдрүүдээр гацаагаа арилгаж ирэх даваа гаригт сайдад нэр дэвшигчдээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ гэжээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж