Sony цахим ном уншигчаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, олон шилдэг бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ хүргэдэг Sony шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Сүүлийн үед хүмүүс хэвлэгдмэл номоос илүүтэй цахим ном хэрэглэх болсон. Тиймээс цахим ном уншигчдын хэрэгцээг хангах Reader буюу цахим ном уншигчийг бүтээжээ.

Sony Reader нь ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс батерейны чанараараа ялгарна гэдгээ онцолжээ. Уг уншигчийг бүрэн цэнэглээд бүтэн хоёр сарын турш ашиглах боломжтой гэнэ.

Мөн дэлгэц нь E-Ink Pearl V220 технологийг ашигласан, бүрэн мэдрэгчтэй аж. Гурван өнгөний сонголттойгоор хийгдсэн энэхүү Reader 129 ам.долларын үнэтэй худалдаанд гарах юм байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж