Төрийн ордонд “ганцаардсан” эрхэм

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд “ганцаардсан” эрхэм

УИХ-ын гишүүн, иргэний хөдөлгөөний хэмээх гуншинтай Ж.Батзандан Төрийн ордонд “ганцаардаж” цөөнх болоод буйгаа хэвлэлийн бага хурал зарлан байж мэдэгдэв. Жагсаал цуглаан хийж бужигнуулж явсан түүнд Төрийн ордонд албаны дүрээр морилж, хууль журамд баригдах нь тээртэй байгаа бололтой. Тиймдээ Төрийн ордон давчдаж, албаны хүмүүс дунд ганцаардаад байгаа хэрэг.

Эрхэм гишүүн Ж.Батзандан Төрийн ордныг түмний ордон болгон олны хөлд даруулна гэдгээ мэдэгдээд авлаа. Иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлдэг цагийг уртасгаж, иргэдийн хүлээн авах байрыг томруулж, ордны зарим хэсгийг олон нийт чөлөөтэй орж гардаг талбар болгож, сар болгон Ерөнхийлөгчийн Иргэний танхимд нийгмийн салбаруудын  шинэтгэлийн асуудлаар хэлэлцүүлэг явуулж түм түжигнэдэг газар болгож ганцаардлаас өөрийгөө аварна гэдгээ ч зарлав.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж