Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

“Босоо” гишүүн

УИХ нэг “босоо” гишүүнтэй болов. Үг хэлэх тоолондоо “төрөө хүндэтгэж буйн илрэл” хэмээн босч зогсдог тэр эрхэм бол УИХ-ын бие даагч гишүүн, МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар. Өчигдөр ч Засгийн газрын гишүүдийг томилох үеэр үг хэлэхдээ босч зогсоод л байна лээ. Бүрэн эрхийн дөрвөн жилийн туршид тэрбээр ингэж байх юм гэсэн. Бас бие даагч гишүүн гэсэн нэр томъёолол буруу хэмээн “харьяалалгүй гишүүн” гэсэн тодотголыг өөртөө өгөөд буй.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анхны “босоо” гишүүн болсон С.Ганбаатар бие даагч гурван гишүүнийхээ зөвлөлийг энэ удаа даргалж УИХ-ын даргын зөвлөлийн гишүүний тоонд багтан парламент дахь карьераа эхлүүлээд байгаа юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж