Японд цөмийн эсрэг үзэлтнүүд баасан гариг бүрт жагсана

Хуучирсан мэдээ: 2012.08.18-нд нийтлэгдсэн

Японд цөмийн эсрэг үзэлтнүүд баасан гариг бүрт жагсана

Японы нийслэл Токиод өчигдөр буюу баасан гаригт цөмийн аюулын эсрэг тэмцэгчид хүн төрөлхтний түүхэнд олон мянган хүний амь насыг авч одсон дэлхийн хоёрдугаар дайныг эргэн дурсчээ. Түүнчлэн Токиогийн төв гудамжаар цөмийн аюулын эсрэг уриа лоозон барьсан   олон мянган иргэд Засгийн газрын байрны  гадаа жагсаж, эрх баригчдад цөмийн цахилгаан станц ашиглахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн аж.

Өнгөрсөн лхагва гаригт Япон улсад дэлхийн хоёрдугаар дайны дараа Хирошима болон Нагасаки Хотууд дээр АНУ цөмийн бөмбөг дэлбэлсний улмаас түүхэндээ нөхөж баршгүй, асар их хохирол амссан 67 дах жилийн ойн ёслол зохион байгуулсан  билээ.

Энэ үеэр Засгийн газрын байрны ойролцоо жагсаалд оролцож байсан дунд эргэн насны нэгэн эрэгтэй “жагсаал болохыг мэдмэгцээ би оролцохыг хүссэн юм. Учир нь бид өөрсдийнхөө ирээдүй, хүүхдүүдийнхээ төлөө маш их санаа зовж байна. Бид хийж чадах бүх зүйлээ хийх хэрэгтэй” хэмээн олон нийтэд уриалж байжээ.   Нэгэн жагсагчийн мэдээлснээр Японд цөмийн аюулын эсрэг үзэлтнүүд ихээхэн олширч байгаа бөгөөд тэд онлайнаар холбогдон баасан гариг бүрт иймэрхүү жагсаал  зохион байгуулах болсноо мэдэгджээ.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж