Америкийн алдартай реалити шоуны од Ким Кардашьян Playboy сэтгүүлийн 2007 оны нэгэн дугаарт зургаа тавих гэж байсан нууцаа өөрийн Twitter-ээр зарлажээ. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Twitter-ээр шүтэн бишрэгчидтэйгээ уулзах үеэрээ ийнхүү мэдээлсэн гэнэ. Өдгөө 31 настай үзэсгэлэнт бүсгүй уг сэтгүүлд зургаа тавихаар шийдэн, шалгаруулалтанд оролцох гэж байсан зургаа Twitter-тээ тавьсан аж. Тэрбээр энэхүү зурган дээрээ биеийхээ хэлбэрийг ил гаргасан улаан өнгийн дур булаам өмсгөл өмсөж, нүүр будалт хийлгэж байгаа нь энэ аж.
Гэсэн хэдий ч тэрбээр уг сэтгүүлд зургаа тавьж чадахгүй болсноо сэтгүүлийн албаныханд гэнэтхэн мэдэгдсэн гэнэ. Учир нь Кимийн ээж болоод түүний менежер нар нь Playboy-д зургаа тавих түүний шийдвэрийг ихээхэн эсэргүүцэж байсантай холбоотой юм байна.