"Forbes" сэтгүүл жил бүр дэлхийн хамгийн их орлоготой хос шалгаруулдаг. Энэ удаагийн шалгаруулалтаар дуучин Jay-Z, Бейонсе нар тодорчээ. Тэднийг өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл нийт 78 сая ам.долларын ашигтай ажилласан гэж дүгнэсэн байна. Үүний 40 саяыг Бейонсе олсон бол 38 саяыг түүний нөхөр Jay-Z олжээ.
Тэдгээрийн араас алдарт загвар өмсөгч Жизель Бундхен, Том Брэди нар 72 саяын орлоготойгоор орсон бол гуравдугаар байрт Дэвид Бекхэм, түүний эхнэр Викториа нар 54 сая ам.долларын ашигтайгаар бичигджээ.
Харин Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нар 45 сая ам.долларын орлоготойгоор дөрөвдүгээр байрт орсон бол жүжигчин Уилл Смитт түүний эхнэр Жада Пинкетт Смит нар 40 саяын орлоготойгоор айргийн тавд багтжээ.
Т.МӨНХТҮВШИН