
Тус компани 1 тэрбум еврог зочид буудлын салбарт зарцуулж, Европт 100 зочид буудал нээхээр төлөвлөөд байгаа юм байна. Эхний зочид буудлуудаа Герман, Бельги, Англи болон Нидерландад нээх гэнэ.
Зочид буудлыг барих төсвийг Ikea брэндийн орлогоос бүрдүүлэх ч компанийн логог ашиглахгүй, тусгай менежмэнтийн компани зочид буудлуудыг удирдах юм байна. Мөн зочид буудлуудыг Ikea брэндийн бүтээгдэхүүн, тавилгаар тоноглохгүй, үйлчлүүлэгчдийн хүсэлтийг нэн тэргүүнд харгалзан үзэж, тохижуулалт болон тавилга чимэглэлээ сонгоно гэж мэдэгдсэн байна.
Н.НАРАН