2012 оны 08 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 19-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар дулаарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.