Ходоод хоржигнох юуных вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Ходоод хоржигнох юуных вэ ?

Заримдаа танд үдийн эсвэл оройн хоолоо дөнгөж идчихээд байхад өлсөөд байгаа юм шиг санагддаг уу? Энэ нь зарим хоолонд ходоодыг хийгээр дүүргэж хоосон баярлуулдаг найрлага байдагтай холбоотой.
Ходоод  дуугарахаас сэргийлэх аргуудыг танд дэлгэж байна.

Хэтэрхий их содтай ус уух.

Содатай ус, мөстэй цай зэрэг чихэртэй ундаанууд фруктозын гол эх үүсвэр юм. Калифорнын их сургуулиас явуулсан судалгаагаар фруктоз нь хангалттай цадсан үед ч хоол нэхэж байдаг аж. энэ нь бид хангалттай хоол идсэн үед бий болдог сэтгэл ханамжийн гормон болох лептин ялгарахад саад болж байдаг юм. Тиймээс ходоодоо хоосон баярлуулахгүйн тулд дээрхтэй адил чихэртэй ундаанаас татгалзах хэрэгтэй.

Лаазалсан хоол хүнс хэрэглэх. 

Лаазалсан хүнсэнд химийн нэмэлт бүтээгдэхүүд ихээр агуулагддаг.  Харвардын их сургуулиас явуулсан судалгаагаар эдгээр химийн нэмэлт  нь лептиний хэмжээг огцом өсгөж  хоолны дуршлыг нэмэгдүүлж, хэт таргалалт бий болдог юм.

Өглөөний цай хангалттай уухгүй байх.
Өглөөний цай, хоолноос 300 калори авч чаддаг хүмүүс  хэт тарган хүмүүсээс хавьгүй эрүүл байдаг аж. Шалтгаан нь өглөөний цайгаа хангалттай уухад  цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж бүхэл өдрийн хэрэгцээг хангадаг байна.  Харин өглөөний цай уухгүйбайх эсвэл өчүүхэн бага байх нь гэдэс өлсөх шалтгаан болдог байна.

Салад идэх.

 Ихэнх хүмүүс B витаминаар баялаг байдаг, жин нэмэх, толгой эргэх, сэтгэлээр унахаас сэргийлдэг саладын ногоон навчыг иддэггүй. Үүнээс гадна хоолны дэглэм барьдаг хүмүүс үүнийг хэрэглэхэд жин хурдан буурдаг аж. Эдгээр навчит ногоо нь K витаминаар баялаг бөгөөд хоолны дуршлыг бууруулдаг байна. Гол эх үүсвэр нь  бууцай,шанцай зэрэг юм.

Цай.

Карбон ихтэй хоол идсэний дараа нэг аяга хар цай уухад  хоёр цагын дараа цусан дахь сахарын хэмжээ 10 хувиар буурдаг байна. Судалгаанаас харахад хар цайн дахь полипенолик нь  дахин хоол идэх хүслийг төрүүлдэг аж.

Шингэний дутагдал.
Шингэний дутагдал нь өлсөхтэй адил.  хэрвээ дөнгөж хоол идсэн ч өлсөөд байгаа юм шиг санагдвал нэг аяга цэвэр ус уух хэрэгтэй.

Уйтгартай байгаа үед.
Австралын Флиндрийн их сургуулийн судлаачид зарим нэг сатаарал өлсөж байгаагаа мартахад тусалдаг аж. Үүнийг өөртөө туршаад үз. Хэрэв үнэхээр өлсөж байвал юу ч хамаагүй идмээр болно. харин та сэтгэлээр унасан, уйтгартай байвал хоол хажууд чинь байсан ч хүрмээр санагдахгүй.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж