Сайд нарыг томилох асуудалд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Сайд нарыг томилох асуудалд орлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, гишүүдийг оройн зоогоо барьчихаад буцаж хуралдаанаа үргэлжлүүлэх эсэх асуудлаар УИХ-ын дарга гишүүдээс саналыг сонсоход олонхи нь “Үргэлжлүүлье” гэсэн санал гаргасан тул одоо Засгийн газрын гишүүдийг томилох асуудалд шилжээд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулгыг хийж буй бөгөөд хамгийн тэргүүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай төслийг танилцууллаа.
Ч.Сайханбилэгийн ажил хэрэгч, зүтгүү зэрэг олон тууштай талыг бодож дээрх албан тушаалд томилуулахаар санал болгосноо дуулгалаа.
УИХ-ын гишүүн Л.Болдыг Гадаад харилцааны сайдаар томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гадаад харилцааны салбарт шинэчлэл хийх чадвартай, танхимын зарчмаар ажиллаж дадсан, туршлага зэргийг харгалзан үзэж, тус албанд томилуулахаар нэр дэвшүүлснээ онцоллоо.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуульч эрх зүйч мэргэжилтэй, “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хууль зүйн салбарын томоохон шинэчлэлийг гардан зохион байгуулж хийсэн, санаачлагатай гишүүн тул Хууль зүйн сайдад нэр дэвшүүлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан эдийн засагч, статистикч мэргэжилтэй, шинэ Засгийн газрын хийх ажил барилга хот байгуулалтын яаманд төвлөрч буй. Тэр дундаа аймаг бүрийг хот болгохын төлөө ажиллах их үүрэг ногдож байгаа, үүнийг сайдад нэр дэвшигч Ц.Баярсайхан гардаж хийж чадна хэмээн үзэж, итгэл хүлээлгэсэн байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж