Хуулийн төслүүдийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нийт  төслийг баталлаа. Тухайлбал,
Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гишүүдийн 75.9 хувийн саналаар дэмжлэг хүлээж батлагдсан бол Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 79.6 хувийн саналаар батлагдав.
Мөн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл 75.9 хувийн саналаар, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүдийн 80 хувийн саналаар, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гишүүдийн 72.7 хувийн саналаар, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн 73.2 хувийн дэмжлэг хүлээж тус бүр батлагдлаа.
Үндсэндээ 30 гаруй томъёоллоор санал хураалгаж, төслүүдийг баталлаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж