![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/3efd2ed562ac8f70/c03b0ebbdf2b1162big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 94.8 хувийн саналаар дэмжин баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш оройхон эхэлсэн боловч УИХ-ын дэд дарга, Өргөдлийн байнгын хорооны дарга нарыг тус бүр томилсноо зогсохгүй гуравдугаар асуудал руу шилжээд байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон үүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед дэмжлэг хүлээсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн гишүүдээр санал хураалгаж байна.
Г.ДАРЬ