Монголын сагсчид Бахрейны багтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид Бахрейны багтай тоглоно

Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний Буянт-Ухаа цогцолборт үргэлжилж байна. Эхний өдрийн долоо дахь тоглолт 18.00 цагт “D” группт тоглож буй  Филиппин, Саудын Арабын багуудын хооронд эхэллээ. Харин энэ тоглолтын дараа 20.00  цагт “C” группт Монголын баг эхний тоглолтоо Бахрейны багийн эсрэг хийх юм. Ази тивийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд О.Дөлгөөн, Х.Анар-Эрдэнэ, Н.Ханбулаг, Ч.Энхтайван, Э.Энхтөгс, Д.Сонинбат, М.Батхишиг, Б.Алтанбагана, Б.Сүбээдэй, Г.Билэг-Ариун, Д.Хаш-Эрдэнэ, Л.Мөнхнасан, Д.Анхаа, М.Төмөр нарын тоглогчид багтжээ. Шигшээ багийн тамирчид дасгалжуулагч н.Ганзоригийн удирдлага дор бэлтгэлээ базаажээ.

Тэмцээний тоглолтууд Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд өнөөдрөөс эхлэн 26-ныг дуустал өдөр бүр 10.00-20.00 цагийн хооронд болно. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөж, 20-ноос хоёрдугаар шат эхэлнэ. Ингээд 26-нд тэмцээний аваргууд тодрох болно.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж