
Уг тэмцээнд цар хүрээгээрээ ази тивдээ эхний гуравт багтдаг нэр хүнд бүхий том тэмцээнд Монгол, Саудын Араб, Сири, Бахрейн, Энэтхэг, Филиппин, Тайвань, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 16 улсын 300 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байна.
Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 10 хоногийн турш Спортын төв ордон болон Яармаг дахь Буянт-Ухаа спорт цогцолборт зэрэг явагдах юм. Манай улсад зохиогдож буй сагсан бөмбөгийн анхны том тэмцээний эхний гурван байрыг эзэлсэн баг ирэх жил болох сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах аж.
Г.ДАША