![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/61c09de0b6210168/073c89eaefbc7117original.jpg)
Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийнхэн таван сайд, ИЗНН нэг сайдад нэр дэвшүүлэх асуудал дээр эцсийн шийдэл гаргаагүй тул өнөөдөр тэднийг хэлэлцэхгүй хойшлуулж байгаа юм.
“Шударга ёс” эвслийнхэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьсон асуудлыг нэг тийш болготол Засгийн газрын гишүүдийг томилохгүй гэсэн шийдэлд хүрсэн гэсэн яриа байгаа бол мөн эвслийг бүрдүүлэгч МАХН, МҮАН гэсэн хоёр нам эвсэлд ногдсон дөрвөн сайдын суудлыг хоёр хоёроор хувааж авахаар зөрчилдөөнд орсон гэсэн мэдээлэл дуулдаж байна. Одоогийн байдлаар МАХН-д гурав, МҮАН-д нэг сайд ногдоод байгаа юм.
Д.ОЮУН